2012-05-18
Surgamjit ugvvlleg
Гэрийн эзэгтэй

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав.Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ.Хоосон халтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ…
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв.
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом,хувцас хунар….
Гал ...

2012-05-18
Surgamjit ugvvlleg


Цаг хугацаа л зөвхөн...

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаа хорсол хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байжээ.

Гэтэл нэгэн өдөр арал нь түймэрт автан тэд амь амиа бодон завь олцгоон арлаас зугатацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр сэтгэл усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан боловч уйтгар гуниг би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаан байна гэжээ. Харин баяр баясгалан чи миний баяр баясгалантай мөчийг үгүй хийчихнэ гээд авсангүй, атаа хорсол ч мөн адил хүмүүс байнга түүнд тэмүүлдэг гэдэгт нь атаар...

2012-05-18
Surgamjit ugvvlleg
Сургамжит өгүүллэг : Жинхэнэ хөгжил

Бямба гарагийн нэг өглөө... Залуу хархүү эхнэрээсээ салаад нэг cap енгөрсөн байлаа. Тиймээс сэтгэл санаагаар сайнгүй гутранги байдаг байлаа. Тэрээр дэлгүүр орж идэж уух юм цуглуулахаар гарсан байсан юмсанж. Гэвч энэ Бямба гараг бүр хүнд өдер байв. Тушаал дэвшинэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байж байтал даргад бялдуучлагч зусарчийг дэвшүүлэв... Машинаа хурд хэтрүүлсэн гэж торгуул төлөв... Дараа нь буруу газар машинаа тавьж дахин торгуулав... Дэлгүүр лүү орохдоо нэг авгайтай мөргелдөж нөгөе авгайгаас элдвийн таагүй үгс сонсов... Дэлгүүр дотор хураалттай баахан барааг унагаж нүүрээ ул...

2012-05-18
Surgamjit ugvvlleg
Туйлшрал /сургамжит өгүүллэг/

Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ.

Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхүү жагсаан бичжээ.

1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг
2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент
3. хэрэв хийн хэлбэрт шилжих юм бол гал түймрийг дэврээх аюултай
4. амьсгалах үед хоолой руу, эсвэл уушгинд орвол шууд үхэлд хүргэнэ
5. хөрсний элэгдэл бий ...
2012-05-18
Surgamjit ugvvlleg
Уучлалын ач тус

Энэ удаа галт тэргээр аялж явсан Жонн гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор хамт аялах боллоо. Тун удалгүй негөе залууг алс холын шоронгоос суллагдаад явж байгааг нь мэдлээ. Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргээгүйгээр үл барам нэг ч захиа бичээгүй гэнэ. Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу, харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захидал бичээгүйб5айх гэж бодож, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв.
Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж емнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж ...

2012-05-18
Zubluguu
Үргэлж ядраад байгаагийн чинь 9 шалтгаан
2012 оны 04 сарын 08 нд

Завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн 51 хувь нь энергийн дутагдалд орсон байдаг байна. Өглөө сэрээд л, орноосоо шууд өндийгөөд ажилдаа явдаг байсан бол одоо чи унтаж, эсвэл хэвтэж ханахгүй л байна уу? Тэгвэл дараах 9 шалтгааны аль нэг нь чиний эрч хүчээс булаагаад байна.

1. Чи гүн стресст орсон байна
Шийдэх арга: Үгүй гэж хэлж сур
Бусдад ч, мөн өөртөө ч үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хүчтэй амбицаасаа болоо бид заримдаа өдөрт хэтэрхий олон юм төлөвлөчихдөг. Маргааш ч амжуулж болох юмыг, эсвэл заавал хийх шаардлагаг...

2012-05-18
Zubluguu
Эрүүл амьдрах энгийн арга
2012 оны 04 сарын 09 нд

Хүн эрүүл аз жарга�

Хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд хамгийн энгийн эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж, сахих нь чухал байдаг. Үүнд:

1. Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй тайван жигд амьсгалах. Стресс нь хүний амьсгалалтыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг.

2. Үе үе нуруугаа тэнийлгэж /арагш нь нугалж суниаж байх/ бай! Стресс нь хүний нуруу турууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгон хөдөлгөөн хорьж санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ.
3. Аль болох олон харилцан яри...

2012-05-18
Zubluguu
Элдэв чулууны ид шид
2012 оны 04 сарын 20 нд

Цахиур
Энэ ертөнцийн хамгийн хатуу бөх бодис цахиур чулуу гэх. Харин нэр хийгээд бэлгэдлийн утгыг нь нэг их мэддэггүй, тоодоггүй байжээ.

Гэтэл маш ховор, туйлын сонин онцлог агуулдаг ажээ. Хүй нэгдпийн үеэс л хүмүүс алт, мөнгө гэхээсээ илүү цахиурыг дээдэлж, хэрэглэж иржээ. Бидний өвөг дээдэс бүр сумны зэв хийж байсан баримт буй. Цахиур чулуу маш хүчтэй энерги шингээдгийг судлаачид бараг саяхан тогтоосон гэхэд болно.
'Энэ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг, ачаалалтай ажилладаг хүмүүст тустай гэнэ. Биедээ цахиур авч явбал н саад тотго...
2012-05-18
Zubluguu
Эрэлт ихтэй 20 мэргэжил
2012 оны 04 сарын 25 нд

Монгол Улсын Засгийн газраас холбогдох яам, агентлаг, газруудаар дамжуулан судалгаа авсаны үр дүнд эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлжээ.

Эдгээр мэргэжил нь бусад мэргэжилтэй харьцуулахад тэтгэлэг, зээл тусламжид хамрагдах боломжтой юм байна. Мөн 2012-2013 оны хичээлийн жилээс эхлээд дээрх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сурлагын дүнг үл харгалзан сар бүр 105 мянган төгрөг олгох аж.
Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт
1.    Авто замын барилга
2.    Бага ангийн багш
3.     Сургуулийн өмнөхболовсролын багш
4.    Байгал...

2012-05-18
Zubluguu
Хэрхэн анхаарлаа сайн төвлөрүүлэх вэ
2012 оны 05 сарын 09 нд

Цээжлэхэд хүнд хэцүү онолын асуултууд таныг зовоож байна уу?

Тэгвэл анхаарлаа сайн төвлөрүүлснээр та бэрхшээлээ хялбархан даваад гарчихна. Бидний ихэнхид л ийм байдал тоиолддог шүү дээ, үнэхээр хийх ёстой гэдгийг мэдсэн хэдий ч анхаарал сайн төвлөрдөггүй. Энэ үед яахаа ч мэдэхгүй дэмий суухаар доорх алхмуудыг дарааллуулан хийгээрэй.
Алхмууд.
Алхам 1.
Өөрийн гүйцэтгэх гэж байгаа даалгавраа чимээгүй орчинд хийх нь үр дүнтэй.
Алхам 2.
Өрөөний хэвийн температуртай /хэт хүйтэн биш хэт халуун биш/ аяга ус уу.
Алхам 3....