2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Монгол гэргийн эрхэм шинжүүд

Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг зүйлээрээ давуу талтай байдаг. Энэ нь эртнээс эмэгтэй хүн айл гэрийн өнгийг мэддэг гэдгийг ухамсарлаж, охидоо онцгойлон хүмүүжүүлдэг байсны шинж юм.

Эмэгтэй хүн болгонд багшлагч шинж байдаг. Тиймээс ч айл гэрийн эхнэр хүмүүс эр нөхрөө аливаа асуудлыг шийдэхэд нь ухаант үгээрээ түшиж, хүүхдээ “хүн” болгож төлөвшүүлэх хүндтэй үүргийг хүлээдэг юм.

1. Үргэлж инээмсэглэх-Чухамдаа жинхэнэ монгол эмэгтэй нь үр...

2012-05-23
Zuvluguu / etseg ehed/
Хөгшрөхгүй байх таван зарчим

Хүн залуу насаа хадгалахгүйгээр урт наслах нь тийм сайхан байж чадна гэж үү?!
Хүн хөгширсөн хойноо л энэ тухай боддог, иймд төрөхөд заяасан тэр сайхан чадвар, чадавхийг аль болох удаан хугацаагаар хадгалахын тулд дараах таван зарчмыг мөрдвөл зохино.

1. Бүү залхуур! Өөрийн эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой хөдөлмөрч байж, үргэлж шинийг эрэлхийлэн идэвхтэй амьдар! Амьдралд сониуч байснаар муу мэдрэхүй, ялангуяа хүнийг өөрийг нь устгах доройтуулдаг уур хилэн муу санааг үлдэн хөөх болно.
2. Согтууруулах ундаа бүү хэрэглэ! Тамхи бүү тат!
3. Хоногт болж өгвөл 10 цаг унт! Өдөрт гур...
2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Амьдарсан шиг амьдрах 10 арга

Амьдрал богинохон.” Бид ингэж байнга хэлдэг атлаа амьдралын жимээр зүгээр л хөлөө чирч алхсаар байгаад дуусгаж орхидог. Учир нь бидэнд хааяа ч гэсэн тэр замаар гүйх, жимээсээ хазайх, зурааснаас хэтэрч үзэх, харайж үсрэх зориг байдаггүй. Үүнээсээ болоод бид амьдарсан шиг амьдарч чаддаггүй аж.

Амьдарсан шиг амьдрах 10 арга

1. Өдөр бүр “амьдар”. Өөрөөр хэлбэл өдөр бүрийг амьдралын бэлэг гэж бодоод хүссэнээрээ өнгөрүүл. Яг энэ хором мөчөөс л баяр баясгаланг олж ав. Байгаадаа сэтгэл хангалуун бай, гэхдээ түүнээс илүү рүү үргэлж тэмүүл.

2. Адал явдалтай бай. Оролдож байгаагүй зүйлээ...

2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Дэйл Карнеги –“Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ур чадвар”

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг хэмээх номын зохиогч бүсгүйчүүд бидэнд сэтгэл зовних “өвчин”-өөсөө хамгийн түрүүнд салах ёстой гэж зөвлөсөн байдаг. Тэгвэл одоо энэхүү өвчинг хэрхэн анагаах талаар алдарт Дейл Карнеги хэрхэн сургасныг таалан болгоо авхай минь.

Юуны өмнө зөвхөн өнөөдрийнхөө орон зайд амьдарч сур. Өчигдөр бол түүх, маргааш гэдэг нууц, харин өнөөдөр бол бэлэг. Өөрийнхөө амьдралыг элсэн цагтай зүйрлүүлэн бодох хэрэгтэй. Элсэн цагийн дээд хэсэгт байгаа олон мянган элсэн ширхэг хоёр хэсгийг холбосон нарийн хоолойгоор нэг нэгээрээ цувран гоождог. Харин үүний...
2012-05-22
Zuvluguu /suragchdad/
Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!

Хүлээн зөвшөөрцгөөе! Эмэгтэйчүүд бид ирээдүйнхээ нөхрийг, мөнгөнд огтхон ч санаа зоволгүйгээр амьдардаг эр байгаасай гэж хүсдэг. Дээд түвшний баян залуу, хоосон халаасанд гараа хийсэн ядуу эр хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага гарвал бидний ихэнх нь нэг их бодолгүйгээр шийдвэрээ гаргах нь ойлгомжтой.

Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!

Бодит байдал ийм үед, ямар ч хүн тогтвортой ажилтай, боломжийн хадгаламжтай хүнтэй л ханилахыг хүсдэг. Гэхдээ чиний түүнтэй байх шалтгаан зөвхөн “мөнгө” юм биш биз? Эсвэл түүнээс салмаар байгаа үндэслэл чинь зөвхөн “ядуу” гээч юм биш биз? Түрийв...

2012-05-18
Zubluguu
 Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын түүс болж дахин очихыг хүсдэггүй. Хэрвээ энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Гоолингоо танд гэр орноосоо сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Сөрөг энерги ...

2012-05-18
Zubluguu
 ХАТУУ ГАРААР ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХОРТОЙ

Канадын Монреалийн их сургуулийн сэтгэл судлаачдын үзэж буйгаар, эцэг, эхийн хатуу гараар хүмүүжсэн хүүхэд хэтдээ сандрамтгай, бүрэг болох зэрэг сэтгэцийн хувьд хэвийн бус болдог гэж glasnarodu.com сайтад мэдээлжээ.
Гэр бүл доторх хатуу ширүүн уур амьсгал, хэтэрхий хатуу шаардлага тавих, тэрчлэн зодож жанчих нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлснээс тархины бүтэц, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэргэжилтнүүд судлаад тийм дүгнэлт хийсэн байна.
Судалгаанд 12-17 насны 120 хүүхэд оролцжээ. Эмч нар хүүхдүүдийн тархины томографи...

2012-05-18
Zuvluguu /suragchdad/
Аз жаргалтай байх 20 арга

1. Өглөө болгон ороо хураа

Хүн болгон ингэж хэлдэг болохоор та үүнийг лав сонсч байсан биз. Эмх цэгцтэй байх нь тайван байдалд нөлөөлдөг. Ороо хураах нь өрөөгөө цэвэрлэх хамгийн эхний алхам.

2. Ажилдаа явах цагаа товчил
Энэ тийм ч амар зүйл биш. Гэвч хэрэв та ажилдаа очихдоо бага цаг зарцуулдаг болвол олон зүйл өөрчлөгдөнө. Замын түгжрэлд бүтэн хоёр цаг гацахад хамгийн тэвчээртэй хүн ч бухимддаг. Жолоо барих нь уур хүрмээр биш боловч цагаа хий дэмий үрж байна гэдэг бодол өглөөний эрч хүчийг үгүй хийж, хүнийг нойрмог иэдвхигүй болгодог  юм.

3. Дүүжин сандал дээр суу
Хүүхдүүд ийм сандал дэ...
2012-05-18
Zubluguu
Хайр гэж юу вэ?

Энэ амьдралын хамгийн том аз жаргал бол хэн нэгнийг хайрлах,хэн нэгнээр хайрлуулах. Ганцхан олдох амьдралаа хайрын эрчим хүчээр гэрэлтэх солонгын тансаг өнгөөр чимэглэ.

Энэ амьдралын хамгийн том аз жаргал бол хэн нэгнийг хайрлах,хэн нэгнээр хайрлуулах. Ганцхан олдох амьдралаа хайрын эрчим хүчээр гэрэлтэх солонгын тансаг өнгөөр чимэглэ.

-Хайр яг гол шиг- Тал тал тийшээ урссан олон салаа нь том жижиг голд очиж нийлдэг шиг, хайр чиний зүрхэнд хүрэх замаа үргэлж олдог.

-Хайр яг нар шиг-Үүлтэй тэнгэр цэлмэж, наран авхай мишээх шиг, чиний сэтгэлийг дулаан  илчээрээ төөнөдөг.

-Х...