Хэзээнээс эхлэн Иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах вэ? Солонгос улсад ирснээс хойш гурван сар өнгөрсний дараа эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Гагцхүү тус улсад гурван сараас илүүгүй оршин суусан гадаад иргэн нь суралцах, хөдөлмөр эрхлэх, солонгос хүнтэй гэр бүл болсон тохиолдолд гурван сараас дээш хугацаагаар оршин суух нь тодорхой этгээд анх ирсэн өдрөөсөө эхлэн хамрагдах боломжтой. ○ Шаардагдах материал - Гадаад иргэний үнэмлэхний хуулбар эсвэл гадаадын иргэн оршин сууж буй тодорхойлолт(вуигүгин дыннуг сашил жынмён) 1хувь - Орлоготой бол эд хөрөнгийн хэмжээг тодорхойлох бичиг баримт - Дотоодод оршин сууж буй тодорхойлолт (чүрибгүг сашил жынмёнвон) 1хувь - Сургуулийн тодорхойлолт (D-2) ○ Даатгуулах Эрүүл мэндийн даатгал нь албан байгууллагаасаа даатгуулах болон орон нутгийн даатгал гэж хоёр ангилдаг. · Албан байгууллага (заавал даатгуулах)-ын даатгалд даатгуулахыг хүсч буй бол Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн гадаад ажилчин болон дотоодод оршин сууж буй мэдэгдэл хийсэн этгээд нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байгууллагад ажиллаж буй тохиолдолд тус байгууллагад ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн даатгалд хамрагдана. Ажиллаж буй байгууллагаас нь даатгалд хамруулдаг тул гадаад ажилчин өөрийн биеэр очин, даатгалд хамрагдах хүсэлт гаргахгүй байж болно. · Орон нутаг (сайн дурын)-ийн даатгалд хамрагдахыг хүсч буй бол Орон нутгийн даатгалд хамрагдахыг хүсч буй гадаад иргэн нь “орон нутгийн даатгалд хамрагдах·өөрчлөх хүсэлтийн хуудас(жиёг гаибжа жагёг чүидыг·бёндун шингусо)”-ыг бөглөн, шаардагдах материалуудыг хавсарган, оршин суугаа хаягийн харъяалагдах Эрүүл мэндийн даатгалын байгууллагад хандан хүсэлт гаргана.
бичлэг