http://www.103.mn/wp-content/uploads/2006/12/zuv_hoollolt.jpg
Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. Гэтэл орчин үеийн хүмүүсийн цаг бус нас баралтын гол шалтгаан нь дээр дурдагдсан хоёр эмгэг гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдаг.
Дээр дурдагдсан гурвын зарчмыг зөрчиснөөс үүдэн цаг бус үхэлд хүргэх аюултай хамгийн түгээмэл эмгэг нь илүүдэл жин болоод байгаа билээ. Удамшлын гаралтай таргалалт гэж байдаг ч ихэнх хүмүүсийн илүүдэл жин нь буруу хооллосоны үр дагавар байдаг.
Улмаар эрчимжүүлсэн гэддэг хоолны дэглэм баримтлан илүүдэл жингээ жингээ богино хугацаанд хасаг гэдэг. Гэтэл эрчимт хоолны дэглэмүүд тэнцвэржүүлээгүй байдаг болохоор ойр ойрхон барих нь эрүүл мэндэд бүр ч хортой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай.
Эрүүл мэнд гэдэг ер нь хэр хэмжээгээ мэдэж хэтрүүлэхгүй байхын нэр гэдэг болохоор хооллолтонд ухаалгаар хандах нь нэн чухал юм. Ийм энэ зарчим дээр тулгуурлан ОХУ-ын Хүнс судлалын төв, Зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам” гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг болосвруулжээ.
Орос манай улс хоёрын байгаль цаг уур, хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт ойролцоо болохоор сонгож авсан гэдгийг онцолмоор байна.