2012-05-23
Zuvluguu / etseg ehed/
Хөгшрөхгүй байх таван зарчим

Хүн залуу насаа хадгалахгүйгээр урт наслах нь тийм сайхан байж чадна гэж үү?!
Хүн хөгширсөн хойноо л энэ тухай боддог, иймд төрөхөд заяасан тэр сайхан чадвар, чадавхийг аль болох удаан хугацаагаар хадгалахын тулд дараах таван зарчмыг мөрдвөл зохино.

1. Бүү залхуур! Өөрийн эрхэлж буй ажилдаа дур сонирхолтой хөдөлмөрч байж, үргэлж шинийг эрэлхийлэн идэвхтэй амьдар! Амьдралд сониуч байснаар муу мэдрэхүй, ялангуяа хүнийг өөрийг нь устгах доройтуулдаг уур хилэн муу санааг үлдэн хөөх болно.
2. Согтууруулах ундаа бүү хэрэглэ! Тамхи бүү тат!
3. Хоногт болж өгвөл 10 цаг унт! Өдөрт гур...
2012-05-18
Zubluguu
 Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын түүс болж дахин очихыг хүсдэггүй. Хэрвээ энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Гоолингоо танд гэр орноосоо сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Сөрөг энерги ...

2012-05-18
Zubluguu
 ХАТУУ ГАРААР ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХОРТОЙ

Канадын Монреалийн их сургуулийн сэтгэл судлаачдын үзэж буйгаар, эцэг, эхийн хатуу гараар хүмүүжсэн хүүхэд хэтдээ сандрамтгай, бүрэг болох зэрэг сэтгэцийн хувьд хэвийн бус болдог гэж glasnarodu.com сайтад мэдээлжээ.
Гэр бүл доторх хатуу ширүүн уур амьсгал, хэтэрхий хатуу шаардлага тавих, тэрчлэн зодож жанчих нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлснээс тархины бүтэц, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэргэжилтнүүд судлаад тийм дүгнэлт хийсэн байна.
Судалгаанд 12-17 насны 120 хүүхэд оролцжээ. Эмч нар хүүхдүүдийн тархины томографи...

2012-05-18
Zubluguu
Үргэлж ядраад байгаагийн чинь 9 шалтгаан
2012 оны 04 сарын 08 нд

Завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн 51 хувь нь энергийн дутагдалд орсон байдаг байна. Өглөө сэрээд л, орноосоо шууд өндийгөөд ажилдаа явдаг байсан бол одоо чи унтаж, эсвэл хэвтэж ханахгүй л байна уу? Тэгвэл дараах 9 шалтгааны аль нэг нь чиний эрч хүчээс булаагаад байна.

1. Чи гүн стресст орсон байна
Шийдэх арга: Үгүй гэж хэлж сур
Бусдад ч, мөн өөртөө ч үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хүчтэй амбицаасаа болоо бид заримдаа өдөрт хэтэрхий олон юм төлөвлөчихдөг. Маргааш ч амжуулж болох юмыг, эсвэл заавал хийх шаардлагаг...

2012-05-18
Zubluguu
Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршил
2012 оны 05 сарын 14 нд

Хааяа хааяа “Сү�

Хааяа хааяа “Сүүлийн үеийн хүүхдүүдийг ээ!” гэж уулга алдмаар юм тохиолддог. Тэр бяцхан “ертөнцүүд” үнэхээр бидний санаагүйг санаж, бодоогүйг боддог болсоор, нийгэм өөрчлөгдөхийн хирээр хүүхдүүд ч бас хувьссаар.

Сайн, муу аль аль талаараа тэд өмнөх үеийн хүүхдүүдээс ялгарч байгаа. Орчин үеийн эцэг эхчүүдийн 10 муу зуршлыг танилцуулж байна. Танд аль нэг нь бий юу?

10: Өөрсдөө үлгэр дууриал болохгүй байх
Хүүхдэд хэмжээ хязгаар, ёс журам байдаг гэдгийг ойлгуулах нь эцэг эх нарын м...

2012-05-18
Zubluguu

Аавын оролцоогүйгээр хүүхдийг өв тэгш хүмүүжүүлнэ гэж байхгүй
Өчигдөр: 18 цаг 30 минутанд

Бидний амьдарч бүй

Бидний амьдарч бүй нийгэм ээж нарт үр хүүхдээ өсгөх, аав нарт гэр бүлээ тэжээх үүрэг өгч байгаа мэт. Гэтэл нэгэн сүдпаач аавтайгаа харилцах харилцаа нь хүүхдийг эрүүл чийрэг өсөхөд нөлөөлдөг гэдгийг баталжээ.

Олон жилийн уйгагүй сүдалгаанаас аавтайгаа харилцаа сайтай, дотно байдаг хүүхэд эрүүл чийрэг өсөхөөс гадна энэ харилцаа нь насанд хүрэхдээ бүсадтай харилцах харилцаанд ч бас шүүд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа...

2012-05-17
Zubluguu


Хүүхэд хөгжсөөр шилжилтийн үед ирдэг. Шилжилтийн насанд хүүхдийн оюун ухаан, бие махбодь, хэл яриа, нийгмийн хөгжил нь тодорхой хугацаанд хурдан нэмэгддэг.

Гэхдээ шилжилтийн насанд хүүхдийн хөгжилд саад болох элдэв муу зүйл нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг.

Хүүхдийн хөгжлийн олон талыг насанд нь зохицсон үүрэг болон дэмжлэгтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийн нас биений онцлогт тохирсон тусламж нь түүний тал бүрийн хөгжлийг дэмжих болно. Хүүхдийн бие махбодь, хэл яриаг хөгжүүлэх гол зүйл нь оюун ухаан. Тал бүрээр хөгжүүлж чадаагүй бол бие махбодийн болон сэтгэл зүйн өвч...

2012-05-17
Zubluguu
Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлвийг тодорхойлохыг оролдоод үз.
Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь; танай хүүхэд 1997 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бүх цифрийг хооронд нь нэм. 1+9+9+7+8+5= 39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9=12, 1+2=3 Хүүхдийн хувь заяаны тань тоо гурав байна. 3-ын тоотой хүүхэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу.

1. Ийм хүүхэд зөрүүд ааштай нэгэн болно гэдгийг...
2012-05-10
Эцэг эхэд өгөх зөвлөгөө
. Боловсролын үндсэн зарчим
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:

5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;

5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;

5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн х...