2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Монгол гэргийн эрхэм шинжүүд

Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг зүйлээрээ давуу талтай байдаг. Энэ нь эртнээс эмэгтэй хүн айл гэрийн өнгийг мэддэг гэдгийг ухамсарлаж, охидоо онцгойлон хүмүүжүүлдэг байсны шинж юм.

Эмэгтэй хүн болгонд багшлагч шинж байдаг. Тиймээс ч айл гэрийн эхнэр хүмүүс эр нөхрөө аливаа асуудлыг шийдэхэд нь ухаант үгээрээ түшиж, хүүхдээ “хүн” болгож төлөвшүүлэх хүндтэй үүргийг хүлээдэг юм.

1. Үргэлж инээмсэглэх-Чухамдаа жинхэнэ монгол эмэгтэй нь үр...

2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Амьдарсан шиг амьдрах 10 арга

Амьдрал богинохон.” Бид ингэж байнга хэлдэг атлаа амьдралын жимээр зүгээр л хөлөө чирч алхсаар байгаад дуусгаж орхидог. Учир нь бидэнд хааяа ч гэсэн тэр замаар гүйх, жимээсээ хазайх, зурааснаас хэтэрч үзэх, харайж үсрэх зориг байдаггүй. Үүнээсээ болоод бид амьдарсан шиг амьдарч чаддаггүй аж.

Амьдарсан шиг амьдрах 10 арга

1. Өдөр бүр “амьдар”. Өөрөөр хэлбэл өдөр бүрийг амьдралын бэлэг гэж бодоод хүссэнээрээ өнгөрүүл. Яг энэ хором мөчөөс л баяр баясгаланг олж ав. Байгаадаа сэтгэл хангалуун бай, гэхдээ түүнээс илүү рүү үргэлж тэмүүл.

2. Адал явдалтай бай. Оролдож байгаагүй зүйлээ...

2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Дэйл Карнеги –“Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ур чадвар”

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг хэмээх номын зохиогч бүсгүйчүүд бидэнд сэтгэл зовних “өвчин”-өөсөө хамгийн түрүүнд салах ёстой гэж зөвлөсөн байдаг. Тэгвэл одоо энэхүү өвчинг хэрхэн анагаах талаар алдарт Дейл Карнеги хэрхэн сургасныг таалан болгоо авхай минь.

Юуны өмнө зөвхөн өнөөдрийнхөө орон зайд амьдарч сур. Өчигдөр бол түүх, маргааш гэдэг нууц, харин өнөөдөр бол бэлэг. Өөрийнхөө амьдралыг элсэн цагтай зүйрлүүлэн бодох хэрэгтэй. Элсэн цагийн дээд хэсэгт байгаа олон мянган элсэн ширхэг хоёр хэсгийг холбосон нарийн хоолойгоор нэг нэгээрээ цувран гоождог. Харин үүний...
2012-05-22
Zuvluguu /suragchdad/
Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!

Хүлээн зөвшөөрцгөөе! Эмэгтэйчүүд бид ирээдүйнхээ нөхрийг, мөнгөнд огтхон ч санаа зоволгүйгээр амьдардаг эр байгаасай гэж хүсдэг. Дээд түвшний баян залуу, хоосон халаасанд гараа хийсэн ядуу эр хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага гарвал бидний ихэнх нь нэг их бодолгүйгээр шийдвэрээ гаргах нь ойлгомжтой.

Мөнгөнд нь биш, сэтгэлд нь дурла!

Бодит байдал ийм үед, ямар ч хүн тогтвортой ажилтай, боломжийн хадгаламжтай хүнтэй л ханилахыг хүсдэг. Гэхдээ чиний түүнтэй байх шалтгаан зөвхөн “мөнгө” юм биш биз? Эсвэл түүнээс салмаар байгаа үндэслэл чинь зөвхөн “ядуу” гээч юм биш биз? Түрийв...

2012-05-18
Zuvluguu /suragchdad/
Аз жаргалтай байх 20 арга

1. Өглөө болгон ороо хураа

Хүн болгон ингэж хэлдэг болохоор та үүнийг лав сонсч байсан биз. Эмх цэгцтэй байх нь тайван байдалд нөлөөлдөг. Ороо хураах нь өрөөгөө цэвэрлэх хамгийн эхний алхам.

2. Ажилдаа явах цагаа товчил
Энэ тийм ч амар зүйл биш. Гэвч хэрэв та ажилдаа очихдоо бага цаг зарцуулдаг болвол олон зүйл өөрчлөгдөнө. Замын түгжрэлд бүтэн хоёр цаг гацахад хамгийн тэвчээртэй хүн ч бухимддаг. Жолоо барих нь уур хүрмээр биш боловч цагаа хий дэмий үрж байна гэдэг бодол өглөөний эрч хүчийг үгүй хийж, хүнийг нойрмог иэдвхигүй болгодог  юм.

3. Дүүжин сандал дээр суу
Хүүхдүүд ийм сандал дэ...
2012-05-18
Zubluguu
Хайр гэж юу вэ?

Энэ амьдралын хамгийн том аз жаргал бол хэн нэгнийг хайрлах,хэн нэгнээр хайрлуулах. Ганцхан олдох амьдралаа хайрын эрчим хүчээр гэрэлтэх солонгын тансаг өнгөөр чимэглэ.

Энэ амьдралын хамгийн том аз жаргал бол хэн нэгнийг хайрлах,хэн нэгнээр хайрлуулах. Ганцхан олдох амьдралаа хайрын эрчим хүчээр гэрэлтэх солонгын тансаг өнгөөр чимэглэ.

-Хайр яг гол шиг- Тал тал тийшээ урссан олон салаа нь том жижиг голд очиж нийлдэг шиг, хайр чиний зүрхэнд хүрэх замаа үргэлж олдог.

-Хайр яг нар шиг-Үүлтэй тэнгэр цэлмэж, наран авхай мишээх шиг, чиний сэтгэлийг дулаан  илчээрээ төөнөдөг.

-Х...

2012-05-18
Zubluguu
Эелдэг зан гэдэг

Эелдэг зан гэдэг бол эвдэрсэн хаалгыг үл анзааран, цаана нь хашаан дотор байгаа цэцгийг олж харахад хүргэдэг сэтгэлийн чадвар юм. Эелдэг харилцаа гэдэг бол моторт тос ямар чухал байдагтай адил тийм чухал байдаг.
Хүн бүр аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь өөрийнхөө санаа бодлыг хянах явдал юм.

Аз жаргал гадны нөхцөлөөс шалтгаалахгүй. Тэрээр таны сэтгэл санааны байдлаас хамаарах агаад таны аз жаргал аль эсвэл азгүй явдал танд байгаа болон таны эрхэлж байгаа зүйлээр бус харин та аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж байгаагаар тодор...

2012-05-18
Zubluguu
Бусдыг муулсан хүн өөрөө өөдгүйӨөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харж өөлөн муулах муухай. Хүн муу хэлэхийн төлөө төрчихсөн мэт амаа билүүдэн, ам нээвэл бусдыг муулах донтой болчихсон хүнд хэн ч дуртай биш, түүнээс зай барин дөлнө. Бусдыг муулах дон шүглэсэн хүмүүсийн нүд нь гэрэл гэгээтэй, сайн сайхныг олж харахаасаа урьд өөлөх муулах юу байгааг эрж хайн эргэлдэж, өө согогтой бүгдийг чихээ сортойлгон сонсож, өлгөж аван, ам уралдан муулахыг сонсоход өмнөөс нь нүүр улайж, хөлс чийхран, санаа зовмоор.

Бусдыг муу хэлэх муухай зуршилтай болчихсон хүмүүс юу ярьж байгаагаа ялгаж салг...
2012-05-18
Zuvluguu /suragchdad/
Өөрийгөө хөгжүүлэх 12 зөвлөгөө

Та ихэнх тохиолдолд байрныхаа хөлсийг хугацаанд нь төлж амждаггүй, бас гэрээс гарахдаа хувийн бүх нууцаа бичиж буулгасан тэмдэглэлийн дэвтрээ мартчихдаг байж болох юм. Хэн нэгэнтэй уулзсаныхаа дараа “Би ямар тэнэг юм бэ? Юунд тэгж хэлэв ээ” гэх зэргээр харамсах тохиолдол бидэнд олонтаа гардаг. Тэгвэл бид энэ бүх алдаагаа өөрийн мэдэлгүй гаргачихаад өөрийгөө зүхдэг биз дээ. Дараагийн удаа яасан ч энэ алдааг гаргахгүй гэж боддог хүн бүхэнд доорх зөвлөгөөг зориулж байна.

1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч х...

2012-05-18
Zuvluguu /suragchdad/
Амжилтын энгийн нууцууд

Хэзээ ч хэтрүүлж бүү идээрэй. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж, өвчнийг хурдан давдаг. Гэхдээ их ба хэт бага идэж болохгүй. Хэрвээ та самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний арьс үрчлээтэх нь тун бага болдог. Энэ нь 20-30 насанд хамаарна.

Хэрэв та 40-өөс дээш настай бол лууван сайн идээрэй.

Харин 50-иас дээш настай бол сүү цагаан идээ сайн хэрэглэнэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Энэ бүхнийг цагаан идээ, бяслаг, цай, кофеноос авдаг. Өдөрт маш бага ажил амжуулдаг алхайж суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг ажээ. Тэгэхэ...